images

ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛ

Гэрлэсний бүртгэл

2023-01-01

22

ЭСЯ нь Польшид оршин суугаа иргэд хоорондоо эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэхийг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ дээр биечлэн ирж бүртгүүлнэ. Үүнд:

1. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар гэрлэхийг хүсэгчдээс ЭСЯ-ны нэр дээр хамтран гаргасан өргөдөл (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчид хоёулаа гарын үсэг зурж, БНПУ-д оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаараа бичнэ),

2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэх /хуулбар байж болно/

3. Гадаад паспорт,

4. Өмнө нь гэрлэж байсан эсэх талаар УБЕГ-ын лавлагаа /өмнөх гэрлэлтээ цуцлуулсан, нас барсан бол холбогдох байгууллагын шийдвэр эсвэл түүхий баталгаажуулсан хуулбар/ Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай,

5. Эрүүл мэндийн тодорхойлолт /сэтгэц, сүрьеэ, ДОХ-ийн шинжилгээ/,

6. Гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хоёр хүнийг оролцуулна.

Холбогдох хуулийн заалт:

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /7 дугаар зүйл.Гэрлэсний бүртгэл/