ҮРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ
ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу үрчлэлтийн бүртгэл хийнэ. Үрчлэн авагч нь хүүхэд үрчилсний бүртгэл хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхэд үрчлэлтийн бүртгэл хийлгэх тухай ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн буюу үрчлүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/;
- Үрчлэн авагчийн дараахь баримт бичиг:
- Иргэний үнэмлэх (нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай),
- Гадаад паспорт (зурагтай хэсэг болон визтэй хэсгийн),
- Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ;
- БНПУ-д оршин сууж буйг нотолсон баримт бичиг
- Үрчлэн авч буй хүүхдийн төрсний гэрчилгээ;
- Үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Тухайн хүүхдийг үрчлэхийг зөвшөөрсөн Сум, дүүргийн Засаг даргын шийдвэр (эх хувиараа);
- Сум, дүүргийн Засаг даргад хүүхдээ үрчлүүлэх тухай гаргасан эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Үйлчилгээний хураамж 10 ам.доллар.
Тайлбар: Хүүхэд үрчилсний бүртгэл хийлгэх үед үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ЭСЯ дээр өөрийн биеэр ирэх шаардлагатай.
Холбогдох хуулийн заалт:
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /11 дүгээр зүйл.Үрчилсний бүртгэл/