images

ЭЦЭГ ТОГТООСНЫ БҮРТГЭЛ

Эцэг тогтоосны бүртгэл

2023-01-01

16

ЭСЯ нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр, өөрчлөгдөх эсэхийг дурьдсан байна/ үндэслэн бүртгэнэ. Эцэг тогтоосны бүртгэлийг хийлгэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж, биечлэн ЭСЯ дээр ирнэ. Үүнд:

1. Эцгийн өргөдөл

2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбар байж болно/

3. Үндэсний гадаад паспорт

4. Хүүхдийн төрсний гэрчилгээ /эсхүл төрсөн тухай баримт/

Холбогдох хуулийн заалт:

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /10 дугаар зүйл.Эцэг /эх/ тогтоосны бүртгэл/