ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР ЗАХИАЛАХ
Шинээр гадаад паспорт авахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлж, Варшав дахь ЭСЯ дээр биечлэн ирнэ. Үүнд:
1. Маягт бөглөх
2. Паспорт захиалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
3. Гадаад паспорт
4. Паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд оршин суугаа дүүргийн /БНПУ-ын/ Цагдаагийн газрын тодорхойлолт
5. Зураг /цахимаар/
6. Төлбөр
Жич: Шинээр гадаад паспорт захиалж байгаа иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх ёстойг анхаарна уу.