БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ
Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. БНПУ-д ирээд гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар шинээр гадаад паспортаа авч амжаагүй Монгол иргэнд эх орондоо буцах тохиолдолд буцах үнэмлэхийг олгоно. Буцах үнэмлэх авахын тулд тухайн иргэн дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ-нд биечлэн ирнэ. Үүнд:
- Буцах үнэмлэх авах болсон шалтгаанаа дурдсан өргөдөл бүхий маягт /маягтыг эндээс татаж авна уу/,
- Иргэний үнэмлэхийн эсвэл үндэсний гадаад паспортын хуулбар, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар,
- Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол тухайн оршин суугаа дүүргийн (БНПУ-ын) Цагдаагийн газрын тодорхойлолт,
- Цээж зураг 2 хувь (3,5 х 4,5 см хэмжээтэй, ар талын дэвсгэр нь цагаан, нүдний шилгүй, эгц урдаас харсан, сүүлийн 3 сарын доторхи хугацаанд авахуулсан)
- Төлбөр
Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.