ИТГЭМЖЛЭЛ
Польш Улсад байгаа Иргэн Та өөрийн эрх, хийхийг хүсэн үйлдэл, өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх гэх мэт үйлдлийг Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан хийх боломжтой.
Итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр урьдчилан бөглөх боломжтой. Иргэн Та дараах холбоосоор орж, бүртгүүлэн итгэмжлэлийн маягтыг бөглөж, иргэний бичиг баримт, итгэмжлэлтэй холбоотой хавсралтуудыг системд оруулж цахимаар ирүүлнэ. E.Notary бүртгүүлэх холбоос Итгэмжлэлийг Монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт хамгийн ойр аймаг, нийслэл, дүүрэгт байрших нотариатын үйлчилгээний газраас авах боломжтой.
Итгэмжлэлийг хүлээн авагч итгэмжлэлийн зүүн доор байрлах QR кодоор шүүлгэн авна.
Бүрдүүлэх материал:
1. Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
2. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ
3. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ
4. Үйлчилгээний хураамж (Үйлчилгээний хураамж цэсээс харна уу)
Дээрх материалыг бүрдүүлэн системд оруулсны дараагаар ЭСЯ-нд ирж гарын үсэг зурж баталгаажуулна.
Зөвлөгөө:
- Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой оруулах бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно.
- Итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч нарын ургийн овог, регистрийн дугаар, утас дугаар зэргийг зөв бичсэн байна.
- ЭСЯ-нд ирж гарын үсэг зурж баталгаажуулсны дараа Таны итгэмжлэл ажлын 1 өдрийн дотор Нотариатын системд бүртгэгдэж, Монголд хүргэгдэнэ.
Анхаарах зүйл:
- Итгэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр ЭСЯ-нд ирж, хувийн байдлаа тогтоолгож, итгэмжлэлээ баталгаажуулна.
- Итгэмжлэлийг цахим шуудан болон илгээмжээр хүлээн авахгүй.
Бүртгүүлэх заавар
1. Цахим хөтчийн тусламжтайгаар https://consul.notary.mn/mn цахим хаягт бүртгүүлнэ.
2. Цахим шуудангаар ирсэн нууц үгээр нэвтрэх.
3. Итгэмжлэлийн маягтыг сонгож мэдээллийг бичиж оруулах.
4. Хянуулах товчийг дарж илгээх.
Монголд итгэмжлэлийг авахад шаардлагатай QR кодын байршил