“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Бүгд Найрамдах Польш Улсад оршин суугаа “Алдарт эх”-ийн одон авах болзлыг хангасан иргэн дараах материалуудыг бүрдүүлэн 2 дугаар сарын 15-ны дотор Варшав дахь Элчин сайдын яаманд өгөх эсвэл шуудангаар ирүүлнэ үү. Үүнд:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа
(хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Алдарт эхийн одон 2023 маягтыг татаж авах (маягт)