images

МОНГОЛЫН "СЕДАА" ХАМТЛАГИЙН УРЛАГИЙН ТОГЛОЛТ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-12-02

15

БНПУ-ын Подкарпачи мужийн Маршал Владислав Ортыл, Краков дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Цахиурын Уртнасан, Жешув дахь Мужийн Соёлын төвийн захирал Дамиан Дронгнар Краков дахь Монголын соёлын төвийн дэмжлэгтэйгээр БНПУ-ын Подкарпачи мужийн Жешув хотноо Монголын Үндэсний хөгжмийн “Седаа” хамтлагийн тоглолтыг2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Арга хэмжээний нээлтийн үеэрМонгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яамны атташе З.Цэлмэн оролцож, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийн талархлыг гардуулж,Монголын үндэсний соёл, урлаг, өв уламжлалыг Польш Улсад сурталчлах, Польшийн олон нийтэд таниулахад дээрх арга хэмжээ чухал ач холбогдолтойг онцолж, хоёр улс ба Монгол, Польшийн ард түмний соёлын харилцаа, хамтын ажиллага цаашид улам бүр өргөжин тэлэхийн ерөөлийг дэвшүүлсэн.

Мөн тус мужийн Иргэдийн хурлын дэд дарга Станислав Кручка хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцлон цаашид бүхийл салбар дахь хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэв.

Мужийн соёлын төвийн захирал Дамиан Дронг ирэх жил урлагийн тоглолтыг дахин зохион байгуулах санал тавьж, Польш Улсынолон нийт Монголын “Седаа” хамтлагийн уран бүтээлчид, Монголын уламжлалт соёлыг ихэд сонирхож буйг тэмдэглэв.