ЛИТВА УЛСАД МОНГОЛЫН НЭРТ ЗУРААЧ ОТГО-ИЙН "АМЬТАН" БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРНА
Литва Улсын Вильнюс хотод байрлах “GODÒ gallery”-д Монголын нэрт зураач ОТГО хэмээх Эршүүгийн Отгонбаярын “АМЬТАН” бие даасан үзэсгэлэнгийн нээлт 2024 оны 5 дугаар сарын 3-ны 19 цагт болно. Үзэсгэлэнг тавдугаар сарын 3-наас тавдугаар сарын 29-ний хооронд олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.
Түүний уран бүтээлийн үзэсгэлэн Польшид 2 удаа гарахад нь бид дэмжлэг үзүүлж оролцох, зохион байгуулах зэргээр ажиллаж байлаа. Хамгийн сүүлд Скерневице хотод 2021 онд наадам хийж, Германаас Хөх Монгол хамтлагийг авчирч тоглуулан, ОТГО-гийн уран бүтээлийн бие даасан томоохон үзэсгэлэнг манай ЭСЯ польш анд нөхдүүдтэйгээ хамтран гаргаж байсан билээ.