"ИЛГЭЭЛТ-2100" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД РАДОМЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНУУД ИРЭВ
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын Радомын Их сургуульд хэлний бэлтгэлд суралцах оюутан залуусын дийлэнх хэсэг буюу 46 оюутан Шопений нэрэмжит Олон улсын нисэх буудалд 2022 оны 11 дүгээр сарын 4-нд хүрэлцэн ирэв. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нэмж оюутнууд ирэх бөгөөд Засгийн газар хоорондын тэтгэлгийн хүрээнд жил бүр ирж суралцдаг 20 орчим оюутнуудыг нэмээд 70 гаруй оюутан энэ жил ирж байгаа нь нэг жилд хамгийн олон оюутан манайхаас Польшид хүрэлцэн ирсэн тохиолдол боллоо. Монгол Улс Польшид хүн сургахаар ийнхүү олноор нь нэг дор илгээсэн нь хоёр орны харилцааны түүхэнд тэмдэглэгдэх нэгэн үйл явдал юм. Хүрэлцэн ирсэн оюутнуудыг Варшав хотын төв хэсэгтэй товчхон танилцуулж, Элчин сайд Б.Дорж зарим захиас зааврыг өгөөд Радом хот руу мордуулав.