images

ЭЛЧИН САЙД Н.БАТАА УКРАИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ПОРОШЕНКОД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭСЯ-ны мэдээ

2016-09-08

8

Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа  Украин Улсын Ерөнхийлөгч Петро Порошенкод итгэмжлэх жуух бичгээ 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр өргөн барив. Ерөнхийлөгч Петро Порошенкотой хийсэн уулзалтын үеэр Элчин сайд Н.Батаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Н.Батааг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулж, Украин Улсын  Гадаад хэргийн яамны Ази, Номхон Далайн газрын захирал хүлээн авч уулзав. Мөн Элчин сайд Н.Батаа Украины ХААЯ, Хөрөнгө оруулалт хөгжлийн агентлагынхантай уулзалт хийж, тус улсын ахмад дайчдад Халх голын ялалтын ойн медаль гардуулан өгөв.

Дээрх уулзалтуудын үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлээр талуудын хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн олон улсын байдлын талаар санал солилцож, олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа талууд илэрхийлэв.