images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Зар, мэдээлэл

2018-10-26

8

Иргэн Таны Анхааралд!


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.9-д заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана. Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.


Иргэн Та өөрийн мэдээллээ бүртгүүлж, түүнийгээ засварлах, мөн гадаадад хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдээ бүртгэх боломжтой.


Иргэн Та Үндэсний статистикийн хорооноос олгож буй Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлснийг тань гэрчлэх батламжийг авах боломжтой.


Та доор дурдсан хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.


http://www.citizen.gov.mn/


Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.