“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Иргэдийн анхааралд,
Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одон олгох талаар мэдээлэлийг Та бүхэнд хүргэсэн. Үүнд:
“Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
- Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;
- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
- Анкет зэрэг болно.
Одон авах болзол хангасан эхчүүдийн дээр дурьдсан баримт бичгүүдийг бүрдүүлж энэ оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ЭСЯ-нд ирүүлнэ үү. Бид цааш холбогдох байгууллагад хүргүүлэх болно.