ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНХАУ-ын 30 гаруй муж, хотод 2800 гаруй хүн шинэ төрлийн коронавирусын халдвар авснаас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 81 хүн нас бараад байгаагаас гадна тархалт хурдацтай нэмэгдэж, Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад корона вирусын халдвар авсан тохиолдол илрээд байна.
Иймд БНПУ-д оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэдийг Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-д бүртгүүлэх эсвэл https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдахыг хүсье. Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд Та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын ЭСЯ-тай холбоо барих мэдээллийг www.warsaw.embassy.mn цахим хуудсаас авах боломжтой.