images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Зар, мэдээлэл

2020-02-04

8

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн “2019nCoV” коронавирусийн тархалт хурдсаж буй тул Монгол Улсын онцгой комисс /УОК/-оос коронавирусийн халдвар өвчинтэй холбогдуулан бүхий л байдалд бэлэн байхын тул цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бүх шатны төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх, олныг хамарсан уралдаан тэмцээн энэ оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан тул Иргэд Та бүхэн уг шийдвэрийг даган мөрдөнө үү.


Энэхүү шийдвэрийн хүрээнд Хилийн чанадад суугаа бүх Дипломат төлөөлөгчийн газруудад цагаан сар тэмдэглэхгүй байх чиглэл ирүүлсэнтэй холбогдуулан Варшав дахь ЭСЯ Цагаан сарын золголт хийхгүй болсоныг үүгээр мэдэгдэж байна.