images

БНПУ-ЫН ЛЕГНИЦКЕ ПОЛЕ ГМИНАД МОНГОЛЫН МОРИН ХАРВААЧИД ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ ХИЙНЭ

ЭСЯ-ны мэдээ

2024-05-30

13

БНПУ-ын Легницке Поле гминад жил бүр болдог 1241 оны Легницийн тулалдааны дүрслэн тоглолт болон түүнийг тойрсон арга хэмжээнүүд 2024 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд тус гминад ээлжит удаагаа зохион байгуулагдана. Энэ арга хэмжээ жилээс жилд өргөжин дэвжиж, гадаадын иргэдийн анхаарлыг улам ихээр татах болж байна. Энэ жилийн арга хэмжээ Польшийн Ерөнхийлөгч А.Дуда болон олон байгуулага, хүндтэй хүмүүс түүний дотор Монгол Улсын Элчин сайдын яамны ивээл дор зохион байгуулагдаж байгаа.

Дээрх арга хэмжээнд Монголоос Намнаа академийн үүсгэн байгуулагч, морьт харвааны багш, түүх судлаач Н.Алтанхуяг, Академийн орчуулагч, Гадаад харилцаа хариуцсан Б.Болорцэцэг, Намнаа академийн сургагч багш Б. Баттулга, тамирчин морьт харваач Д.Дашням, Б.Мягмаржав, Д.Сонорчимэг нарын бүрэлдэхүүнтэй морьт харвааны баг оролцож, монгол хүний ур чадвар, морин харвааны гайхамшгийг үзүүлэх болно.

Польшид байгаа болон ойр орчимд байгаа монголчууд Та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг уриалж байна.