ЭЛЧИН САЙД НАРЫН ЦОМЫН ГРАУНД ГОЛЬФИЙН ХОЁРДУГААР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Польш Улсын Варшав хотын дэргэдэх Юзефув гминад Монгол Улсын Элчин сайдын ивээл дор Польш дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн гэр бүлийн нийгэмлэг (SHOM – Spouses of Heads of Mission)-ийн гишүүдийн дунд “AMBASSADORS’ CUP - II” граунд гольфийн хоёрдугаар арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Элчин сайд Б.Дорж, Юзефов гминий Засаг дарга М.Банашек, орлогч Засаг дарга П.Гонщ, “SHOM”-ын Ерөнхийлөгч Р.Руиз нар арга хэмжээг нээн үг хэлж, Граунд гольфын Элчин Сайд нарын цомын хоёрдугаар тэмцээнд оролцогч нарт болон бэлтгэл ажилд оролцсон нийт хүмүүст талархал илэрхийллээ.
Анхны “AMBASSADORS’ CUP” граунд гольфын арга хэмжээг 2020 онд Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Польш хэлээр ярьдаг Элчин сайд нарын бүлгийн гишүүдийн дунд бид зохион байгуулж байсан түүхтэй.
Энэ удаа арга хэмжээнд оролцогчдын хүрээг өргөжүүлэн Польш дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн гэр бүлийн нийгэмлэг (SHOM – Spouses of Heads of Mission)-ийн хүрээнд хийсэн болно. Тэмцээнд 11 улс орны Элчин сайд нар, тэдний гэр бүлийнхэн, Юзефов гминий удирдлага, Граунд Гольфийн клубуудын удирдлага, зохион байгуулагчид нийт 50 орчим хүн оролцлоо.
Цаашид энэ санаачилга өргөжин “AMBASSADORS’ CUP - III” граунд гольфын арга хэмжээ Варшав дахь дипломат корпусын хүрээнд зохион байгуулагдана гэж найдаж байна. Граунд гольфийн тэмцээн нь тусгай талбай шаардахгүй, хүүхэд, хөгшчүүд хүртэл тоглох боломжтой тул бүх нийтийн эрүүл мэндэд тустай зүйл хэмээн манай ЭСЯ үзэж, олон нийтэд энэ спортыг түгээн дэлгэрүүлэхийг дэмжиж ирсэн болно.
THE SECOND GROUND GOLF TOURNAMENT “AMBASSADORS’ CUP - II” WAS ORGANIZED IN JÓZEFÓW
The second ground golf event "AMBASSADORS' CUP - II" among the members of the Spouses of Heads of Mission in Poland under the patronage of the Ambassador of Mongolia was organized in Józefów gmina near Warsaw, Poland on May 30th, 2024.
Ambassador of Mongolia B.Dorj, Mayor of Juzefow gmina M.Banaszek, Deputy Mayor P.Gąszcz, President of SHOM R.Ruiz opened the event and thanked the participants of the second Ground Golf "AMBASSADORS' CUP - II" and everyone who took part in the preparations.
The first "AMBASSADORS' CUP" ground golf event was organized among the members of the Polish speaking Ambassadors’ club in 2020 during the 70th Anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and Republic of Poland.
This time, the range of participants of the event has been expanded within the framework of the Spouses of Heads of Mission (SHOM) in Poland. Ambassadors of 11 countries, their families, leadership of Jozefow gmina, management and organizers of Ground Golf clubs – about 50 people in total participated in the competition.
In the future, we hope that this initiative will be expanded and the ground golf event "AMBASSADORS' CUP - III" will be organized within the diplomatic corps in Warsaw. The ground golf tournament does not require a special field, children and the elderly can play and it is considered to be beneficial for everyone's health, so our Embassy has consistently supported the promotion of this sport to the public.