ЭЛЧИН САЙД ХАВСРАН СУУГАА УКРАИН УЛСАД АЖИЛЛАВ
Элчин сайд Б.Дорж хавсран суугаа Украин Улс руу 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдөр явж, 6 дугаар сарын 3-нд хэд хэдэн уулзалт хийсэн бөгөөд түүний дотор Украины Гадаад хэргийн дэд сайд Евген Перебенийнис болон Украины Дээд Зөвлөлийн Гадаад бодлого, парламент хоорондын харилцааны байнгын хорооны дарга Олександр Мережко тэргүүтэй хэд хэдэн байнгын хорооны дарга нар, Монголын бүлгийн дарга Игорь Кривошеев, гишүүд оролцсон төлөөлөгчид, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Геннадий Чижиков нартай тус тус уулзав. Мөн зарим нэг компани, монгол иргэнтэй уулзав.