images

МОНГОЛООС ОЛДСОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН БАЙНГЫН ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН ВАРШАВТ НЭЭГДЛЭЭ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-13

15

Польшийн Шинжлэх ухааны академийн харъяа Газрын музейд "Динозаврын эрэлд" хэмээх байнгын үзэсгэлэнгийн нээлт 2024 оны 6 дугаар сарын 12-нд болов. Энэ үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд эдүгээгээс 60 орчим жилийн өмнө Монголын говьд зохион байгуулагдсан Монгол-Польшийн хамтарсан экспедицид оролцсон тус музейн ажилтан Доктор Гвидон Якубовски нарын ахмад палеонтологчид оролцлоо. Элчин сайд миний бие үзэсгэлэнгийн нээлтэд уригдан үг хэлэв. Мөн Польшийн ШУА-ын Ерөнхийлөгч Марек Конажевски, Газрын музейн захирал Блажей Блажейовски, Палеобиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски нар оролцов. Энэхүү үзэсгэлэн нээгдсэн нь хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас, шинжлэх ухааны судалгааны салбар дахь хамтын ажиллагааны идэвхжилийн илэрхийлэл болж байна.