images

ЭЛЧИН САЙДЫН ДЭРГЭД ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-05-16

15

Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайдын дэргэд Эрдэмтдийн зөвлөлийг 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр байгуулж, Варшав дахь Элчин сайдын яамны байранд зөвлөлийн анхны уулзалт, үүнтэй холбогдсон хүлээн авалтыг хийв.

Үүнээс хэд хоногийн өмнө Уран бүтээлчид, аялагчдын зөвлөлийг байгуулсан. Эдгээр зөвлөлийг байгуулснаар соёл, шинжлэх ухааны харилцаа, сурталчилгааны ажлууд цэгцтэй, зорилготой, залгамж чанартай, илүү эрчимтэй болно гэж найдаж байна.

Эрдэмтдийн Зөвлөлд монгол судлал, палеонтологи, угсаатны зүй, археологи, геологи, улс төр судлал, эдийн засаг зэрэг салбарын доктороос дээш цолтой 30 гаруй эрдэмтэд хамрагдаж буй. Түүнчлэн дээрх арга хэмжээнд Варшавын Их сургуулийн Монгол судлалын багш нар, ирээдүйн эрдэмтэд болох оюутан сурагчдыг урьж оролцуулсан

Тус зөвлөл нь Польш улсад Монголын талаар судалгаа хийж буй эрдэмтэд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, ЭСЯ-нд зөвлөгөө өгөх, ЭСЯ-наас болон Польшид зохион байгуулж буй Монголын холбогдолтой арга хэмжээнд эрдэмтэд идэвхтэй оролцуулах, Монгол ба Монголчуудын тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.