ИРГЭДИЙН АНХААРАЛД
Дэлхий даяар коронавирус хурдацтай тархаж буй онцгой нөхцөл байдлыг харгалзан Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны шийдвэрээр консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтан болон иргэд вирусын тархалтанд өртөх эрсдэлийг бууруулах үүднээс вирусын тархалт намжтал гадаадад оршин сууж буй Монгол Улсын иргэн консулын үйлчилгээ зайлшгүй авах шаардлага гарсан тохиолдолд ЭСЯ шуудангаар болон цахимаар үйлчилгээ үзүүлэхдээ дараах зааврыг мөрдөж ажиллахаар боллоо.
Консулын үйлчилгээ
1. Итгэмжлэл олгох – Онцгой нөхцөл байдал намжтал нэн шаардлагатай буюу яаралтайгаас бусад тохиолдолд бүх төрлийн итгэмжлэлийг цахимаар үйлдэхгүй:
Итгэмжлэл үйлдэх тохиолдолд тухайн иргэнтэй video call хэлбэрээр цахимаар холбогдож, тухайн итгэмжлэл дээр өөрөө гарын үсэг зурж байгааг нотолсон зураг дарж баримтжуулна /screenshot/.
Итгэмжлэлийг баталгаат шуудангаар хүлээн авч, баталгаажуулсны үндсэн дээр КГ-т цахим шуудангаар хүргүүлнэ.
2. Баримт бичгийн хуулбар баталгаажуулах – Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн, нас барсны гэрчилгээ, боловсролын диплом болон бусад албан ёсны баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлэх бол иргэний өөрийнх нь зардлаар хуулбарыг эх хувийн хамт баталгаат шуудангаар /tracking number-тай/ хүлээн авч баталгаажуулан баталгаат шуудангаар хүргүүлнэ.
3. Тодорхойлолт – Иргэний өөрийнх нь зардлаар баталгаат шуудангаар хүргүүлнэ.
4. Гадаад паспорт шинээр захиалах – Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, бүртгэл нь баталгаажсан иргэний гадаад паспортын материалыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авч төвд хүргүүлнэ.
5. Буцах үнэмлэх авах – Буцах үнэмлэх мэдүүлэх материалыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авч, тухайн иргэн мөн эсэхийг video call гэх мэт боломжит хэлбэрээр баталгаажуулсны үндсэн дээр буцах үнэмлэхийг үйлдэн иргэнд хүргүүлнэ.
6. Иргэний шинэчилсэн бүртгэл – Онцгой нөхцөл байдал намжтал иргэний шинэчилсэн бүртгэл хийхгүй.
7. Төрсний бүртгэл – Төрсний бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бүх бичиг баримтыг баталгаат шуудангаар хүлээн авна. Төрсний бүртгэлд бүртгүүлсэн иргэний төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн ХААТР маягтыг иргэдийн өөрсдийнх нь зардлаар баталгаат шуудангаар зааврын хамт хүргүүлнэ.
8. Гэрлэлтийн бүртгэл – Төрсний бүртгэлтэй адил зарчмаар
9. Нас барсны бүртгэл – Гадаадад нас барсан иргэний бүртгэлийг Монголд хийх боломжтой тул суугаа орноос олгосон нас барсны гэрчилгээний орчуулгыг консулын ажилтны нэр, гарын үсэг, тамгаар баталгаажуулан иргэний өөрийнх нь зардлаар баталгаат шуудангаар иргэдэд хүргүүлэх аль эсвэл нас барсны тодорхойлолт болон гэрчилгээ, консулын ажилтны баталгаажуулсан орчуулгын хуулбарыг зэргийг КГ-т цахим шуудангаар ирүүлж ар гэр нь КГ-аас авах боломжтой.
10. Монгол Улсын харъяатаас гарах хүсэлт – Хүсэлт, бүрдүүлэх материалыг баталгаат шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
Бичиг баримт илгээх дугтуй нь хатуу, усны хамгаалалттай байвал зохимжтой.
Бичиг баримтыг нугалахгүй байхаар А4, Letter хэмжээтэй дугтуй ашиглана.
Баталгаат шуудангаар илгээсэн баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд уг эрсдэлийг үйлчилгээ авч буй тухайн иргэн бүрэн хариуцна.
Бичиг баримтаа баталгаат шуудангаар буцаан авах иргэд хаяг, утасны дугаар зэргээ бүрэн алдаа, мадаггүй бичиж ЭСЯ руу илгээж буй бичиг баримттай дугтуйн дотроо хийж ирүүлэх шаардлагатай.
Консулын үйлчилгээний төлбөрийг Консулын ажилтантай урьдчилан ярьж мэдээлэл авсны дагуу ЭСЯ-ны дансанд шилжүүлнэ:
Хүлээн авагчын нэр: Ambasada Mongolii w Polsce
Банк: Bank Handlowy w Warszawie S.A.
Данс: PLN-67103010610000000030209000
Мөнгө шилжүүлсэн баримтыг бичиг баримтын хамт дугтуйнд хийж ирүүлнэ.
Консултай ажлын цагаар холбоо барих утас: +48 22 8499391
МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА ЭСЯ