ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНПУ-д оршин суугаа болон аялалаар ирсэн гадаадын иргэд рүү утсаар залгаж, визний сунгалттай холбоотой бичиг баримт дутуугэх мэт шалтгаанаар Польш Улсаас албадан гаргана хэмээн сүрдүүлж, олон улсын мөнгөн гуйвуулгаар тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэхийг шаардсан залилангийн хэрэг гарч байгааг Польшийн Гадаад хэргийн яамалбан ёсны цахим хуудсандаа анхааруулсан байна. Чингэхдээ тэдгээр залилагч этгээдүүд Польшийг ГХЯ-ны албан ёсны 022 523 90 00 утасны дугаарыг өгч итгэл үнэмшил төрүүлэхийг оролддог байна.
Иймд энэ хэлбэрийн сэжигтэй дуудлага хүлээн авбал хамгийн түрүүнд ойр байрлах цагдаагийн газарт мэдэгдэх, Гадаад хэргийн яамны [email protected] цахим шуудан руу хандахыг Польшийн ГХЯ-наас зөвлөжээ. Түүнчлэн Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яамны +48 538286500 дугаарын шуурхай утсаар холбогдож мэдээлэхийг иргэдээс хүсье..
Эх сурвалж: https://www.gov.pl/web/diplomacy/mfa-warns-of-money-scams-targeting-foreigners-in-poland
ВАРШАВ ДАХЬ ЭСЯ