images

БНПУ-Д КОВИД-19 ДЭГДЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛЖ ГАДААДЫН ИРГЭДИЙН ОРШИН СУУХ ХУГАЦААГ СУНГАВ

Зар, мэдээлэл

2020-04-02

8

            БНПУ-ын Парламент COVID-19 корона вируст халдварын дэгдэлттэй холбогдуулан Польшид оршин суух зөвшөөрөл, ажлын визийн хугацааг 30 хоногоор сунгах асуудлыг хуульчилан баталжээ.

            Шинэ зохицуулалтаар БНПУ-д өнөөдөр баримталж буй  “Халдварт өвчин тархалтын байдал” болон дараагийн шатны онцгой байдал зарлагдсан нөхцөлд тэдгээрийг дууссан өдрөөс хойш  гадаадын иргэдийнвиз, ажиллах зөвшөөрийн хугацааг автоматаар 30 хоног сунгахаар шийдвэрлэсэн байна.

            БНПУ-д анх “Халдварт өвчин тархах аюулын байдал” зарлагдсан өдөр буюу  2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хойш түр оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан болон дуусах хүмүүст энэ хууль хамаарах юм байна.

            Дээр дурдсан 30 хоногийн дотор гадаадын иргэдвизболон түр оршин суух зөвшөөрлийнхөө хугацаагцаашид сунгуулахаар өргөдөл гаргах боломжтой. Мөн визгүй зорчих хэлэлцээрийн хүрээнд ирсэн хүмүүс Польшид энэ хугацаанд оршин сууж болно.

            Түүнчлэн визийн болон оршин суух хугацаа нь дууссан иргэд Польшоосэнэ хугацаанд ямарваа нэг шийтгэл хүлээхгүйгээр чөлөөтэй гарах боломжтой юм байна.

Варшав дахь ЭСЯ|