images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Зар, мэдээлэл

2020-04-09

8

            БНПУ-ын Ерөнхий сайд Матеуш Муравецки, Эрүүл мэндийн сайд Лукаш Шумовски болон Үндэсний боловсролын сайд Дариуш Пионтковски нар 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр COVID-19 коронавируст халдварын эсрэг хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг чангатгах, хугацааг сунгах талаар мэдээлэл хийлээ. Үүнд:

  • 4 дүгээр сарын 19-нийг хүртэл худалдааны төв, кино театр, үзвэр, үйлчилгээний газруудад тогтоосон хязгаарлалт, хүмүүсийн хөдөлгөөнд тавьсан хориг, хязгаарлалтуудыг үргэлжлүүлэх,
  • 4 дүгээр сарын 26-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийг хааж, агаарын тээврийн болон олон улсын төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох зогсоосон байдлыг үргэлжлүүлэх,
  • 5 дугаар сарын 3-ныг хүртэл хилийг хаасан хэвээр байж, Польшийн хилээр орж ирсэн хүмүүст хүмүүсийг хорионд оруулах зэрэг өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэнжурмыг мөрдөх,
  • 4 дүгээр сарын 16-наас эхлэн бүх нийтээрээ олон нийтийн газар амны хаалт хэрэглэх,
  • Олон нийтийн арга хэмжээг хориг цуцлах хүртэл зохион байгуулахгүй байх,
  • Төгсөлтийн болон 8 дугаар ангийн шалгалтуудыг хойшлуулах (6 дугаар сараас өмнө шалгалт явуулахгүй бөгөөд 6 дугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах магадлал бий.Шалгалтын товийг шалгалт болохоос өмнө дор хаяж 3 долоо хоногийн өмнө мэдэгдэнэ),
  • 4 сарын 26-ныг хүртэл бага насны хүүхдээгэрээр харах шаардлагатай иргэдэд үзүүлж буй тэтгэмжийг сунгах зэрэг болно.

Варшав дахь ЭСЯ