images

COVID-19 ХОЛБОГДУУЛАН ХЯЗГААРЛАЛТЫГ 4 ҮЕ ШАТТАЙГААР ААЖМААР СУЛРУУЛНА

Зар, мэдээлэл

2020-04-22

8

            БНПУ-ын Засгийн газар COVID-19 халдварт өвчинтэй холбогдуулан бий болгосон хязгаарлалтыг 4 үе шаттайгаар аажмаар сулруулах арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлэв. Энэхүү хязгаарлалтын эхний үе шат нь дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэх юм байна.


1 дүгээр шат
 Худалдаа, үйлчилгээний газарт: 100 метр квадрат хүртэлх талбайд нэг кассанд 4 хүн зогсохоор бодож, 100 метр квадратаас дээш хэмжээтэй дэлгүүрүүдэд 15 хавтгай дөрвөлжин метр тутамд нэг хүн байх
 Салхилах, зугаалах боломжтой болно. Гэхдээ бусад хүмүүсээс аюулгүй зайг баримталж, маск зүүх
 Хүүхдийн тоглоомын талбайгаас бусад цэцэрлэгт хүрээлэн, ой зэрэг зугаалгын газруудыг нээх
 Сүм хийдэд мөргөл, шашны зан үйл хийхэд 15 метр квадрат талбайд нэг хүн байх
 13-аас дээш насанд хүрээгүй хүүхдүүд бие даан ганцаараа явж болох
 Тариаланчдыг талбайд ажиллахдаа маск зүүх үүргээс чөлөөлөх
2 дугаар шат
 Амралтын өдрүүдэд барилгын сүлжээ дэлгүүрийг ажиллуулах
 Зочид буудлууд, бусад хоноглох газруудыг нээх
 Соёлын байгууллагууд, номын сан, музей, урлаг, уран зургийн галерейг нээх

3 дугаар шат
 Үсчин, гоо сайхны газруудыг нээх
 Томоохон худалдааны төвүүдийг нээх
 50 хүртэлх хүний спортын арга хэмжээг явуулж болох /нээлттэй талбайд, үзэгчдийн оролцоогүйгээр/
 Хүүхдүүдийн танхимд байх дээд хэмжээг тогтоож өгснөөр цэцэрлэг, ясли, 1-3 дугаар ангийг нээх

4 дүгээр шат
 Иллэг, шарлагын газруудыг нээх
 Биеийн тамир, бялдаржуулах клубуудыг нээх
 Театр, кино театруудыг ариун цэврийн дэглэмтэй нээх.

            Эрүүл мэндийн сайд Лукаш Шумовски “эхний үе шатаас дараагийн үе шатанд шилжих тодорхой хугацааг тусгайлан товлоогүй байгаа, коронавирусын тархалтын төлөв байдлаас хамааруулж шийдвэр гаргана” гэж мэдэгдэв.

Варшав дахь ЭСЯ