images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Зар, мэдээлэл

2020-04-29

13

            БНПУ-ын Ерөнхий сайд Матеуш Моравецки, Польшийн Эрүүл мэндийн сайд Лукаш Шумовски нар COVID-19 халдварт тахал гарсантай холбогдуулан тавьсан хязгаарлалтыг сулруулах хоёр дахь үе шатыг 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлж, дараах арга хэмжээг авч, холбогдох зохицуулалтуудыг хийхээр болсныг мэдээлэв. Үүнд:


 Худалдааны томоохон төвүүдийг эрүүл ахуйн горимыг хатуу баримтлан нээнэ. Төвүүд дэх дэлгүүр, үйлчилгээний газруудын 15 м2 дутамд нэг үйлчлүүлэгч байх зарчмыг баримтална. Эдгээр төвүүд дэх зоогийн газрууд, кинотеатр зэрэг нь хаалттай хэвээр үлдэнэ.
 Зочид буудал болон бусад хоноглох байруудыг нээнэ. Гэхдээ зочид буудлууд дах бялдаржуулах танхим, усан сан зэрэг нийтийн танхимуудыг ажиллуулахгүй.
 Хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдийн хүүхдүүдэд зориулан цэцэрлэг, яслийг жижиг бүлэгээр зохион байгуулж, 5 дугаар сарын 6-наас нээнэ.
 Номын сан, музей, уран зургийн галерей зэрэг соёлын зарим байгууллагуудыг нээнэ.
 Нөхөн сэргээх эмчилгээ үзүүлдэг газруудын үйл ажиллагааг сэргээнэ. Массажны газрууд үүнд хамаарахгүй.
 Зарим спортын байгууламжуудыг нээж, хөлбөмбөгийн лигийн тоглолтууд 5 дугаар сарын 29-ноос, мото спортын тойргийн уралдааныг 6 дугаар сарын 12-ноос эхлүүлнэ.


            Зарим хязгаарлалтыг ийнхүү цуцлах хэдий ч, баримталж ирсэн аюулгүй байдлын зарчмуудыг огтхон ч сулруулахгүй, ажилдаа явах, дэлгүүр, эмнэлэг явах зэрэг зөвхөн шаардлагатай тохиолдолд гадагш гарах, амны хаалтыг гадагш гарахдаа зүүх шаардлагатайг анхааруулсан болно.


ВАРШАВ ДАХЬ ЭСЯ
2020.04.29