images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Зар, мэдээлэл

2020-05-26

12

            Коронавирусын тархалттай холбогдуулан Улсын онцгой комиссоос 2020 оны 3 дугаар сарын 17-нд гаргасан шийдвэрийн дагуу вирусын тархалт намжтал гадаадад оршин сууж буй Монгол Улсын иргэн консулын үйлчилгээ зайлшгүй авах шаардлага гарсан тохиолдолд ЭСЯ шуудангаар болон цахимаар үйлчилгээ үзүүлж ирсэн билээ. Польш Улс хөл хорионы дэглэмээ шат дараатай бууруулж байгааг харгалзан, иргэдийн хүсэлт саналын дагуу 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс Варшав дахь ЭСЯ консулын үйлчилгээг хэвийн үзүүлж эхлэнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

ВАРШАВ ДАХЬ ЭСЯ
2020.05.26