images

ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.ДУДАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭСЯ-ны мэдээ

2020-10-02

8

            Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудад өргөн барив.

            Элчин сайд Б.Дорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч Анджей Дудад уламжилж, Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.

       Ерөнхийлөгч А.Дуда Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгын дагуу Монголд айлчлах, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бусад тодорхой ажлуудыг хийж ажиллана гэв.

            Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, палеонтологи болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар талууд санал солилцлоо.