images

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЦААШИД ИДЭВХЖҮҮЛНЭ

ЭСЯ-ны мэдээ

2020-10-12

9

            БНПУ-ын Мал эмнэлгийн Ерөнхий эмч Богдан Конопкатай Элчин сайд Б.Дорж 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр цахим уулзалт хийв. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой мал эмнэлгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлыг талууд ярилцлаа.