images

ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ

Зар, мэдээлэл

2020-10-28

8

            Коронавируст /COVID-19/ халдварт цар тахал дэлхийд тархаж, Монгол Улс хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсаас БНПУ дахь ЭСЯ-ны суугаа болон хавсран суугаа оронд байгаа Монгол иргэдээс нийт 232 өргөдөл хүлээн аваад байна. Эдгээрээс 142 иргэнийг нийт 15 удаагийн тусгай үүргийн онгоцоор (Франкфурт-11, Истанбул-2, Прага-1, Будапешт-1) эх орондоо буцахад нь шаардлагатай дэмжлэгийг ЭСЯ үзүүлэв.

Үүнд:

– Өндөр настан – 15

– Бага насны хүүхэдтэй – 43

– Эрүүл мэндийн шалтгаантай – 16

– Хөгжлийн бэрхшээлтэй – 2

– Бусад хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 66

ЭСЯ-нд буцах хүсэлтээ өгсөн ч өөрсдийн хүсэлтээр буцах хүсэлтээ эгүүлэн татсан нийт 66 иргэн, буцах хугацаагаа түр хойшлуулсан 24 иргэн байна.

Үүнд:

– Бага насны хүүхэдтэй – 7

– Эрүүл мэндийн шалтгаантай – 1

– Бусад хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 16

            Санхүүгийн боломжгүй, байрлах байргүй, хүнд хэцүү нөхцөлд орсон нийт 11 (Латвид-6, Польшид-5) иргэний зардлыг Олон Улсын шилжилт хөдөлгөөний (IMO) байгууллага зэрэгтэй ярьж, 100 хувь зардлыг гаргуулж, нутаг буцаагаад байна.

МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА ЭСЯ

2020.10.27