images

ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ ЛИТВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Г.НАУСЕДАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭСЯ-ны мэдээ

2021-02-23

7

Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Итгэмжлэх жуух бичгээ 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр цахимаар өргөн барив. Элчин сайд Б.Дорж Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Литвийн Ерөнхийлөгчийг тааламжтай хугацаандаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотлов. Литвийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах хүсэлтэй буйгаа илэрхийлээд, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, цаашид улс төрийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, мэдээллийн технологи, зам тээвэр, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлуудаар талууд санал солилцов.