НАС БАРСНЫ БҮРТГЭЛ
ЭСЯ нь дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.
- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
 - Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
 - Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.
 
Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний хуулбар, гадаад паспортыг авч ирэх шаардлагатай.
Холбогдох хуулийн заалт:
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /13 дугаар зүйл.Нас барсны бүртгэл/