"ХУРДАН" ЦЭГ
Төрийн цахим үйлчилгээг Монгол Улсын иргэн Та хурдан шуурхайгаар төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг цаг алдахгүй, хүндрэл, чирэгдэлгүй, шуурхай авах боломжтой.
“ХУРДАН” цэгээс:
- нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
- иргэний үнэмлэхийн лавлагаа,
- гадаад паспортын лавлагаа,
-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
- авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл,
-жолоочийн лавлагаа, мэдээлэл,
- эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах,
-жолоодох эрхийн оноо,
- шинжилгээний хариу авах,
- зээлийн мэдээллийн лавлагаа,
- үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,
-хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
-иргэний үнэмлэх дахин авах,
-ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гэх мэт.
Бүрдүүлэх материал:
-Хурууны хээ ЭСЯ-нд уншуулна.
-Төлбөртэй лавлагаа, тодорхойлолт болон үйлчилгээг Монгол Улсын төлбөрийн систем, QR кодоор ЗӨВХӨН төлнө.