ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Варшав хот дахь 10 дугаар салбар комисс 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэл БНПУ-д оршин сууж буй иргэдийнхээ саналыг Элчин сайдын яамны байранд авч дууслаа.
Тус салбар комисст сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлд хамрагдсан нийт 181 иргэнээс 137 иргэн саналаа өгч, 75.69 хувийн ирцтэй санал хураалт өндөрлөв.
Сонгогчдыг насны ангиллаар авч үзвэл:
- 70 ба дээш насны ангилалд 6 иргэн,
- 65-69 насны ангилалд 7 иргэн,
- 60-64 насны ангилалд 11 иргэн,
- 55-59 насны ангилалд 12 иргэн,
- 50-54 насны ангилалд 11 иргэн,
- 45-49 насны ангилалд 16 иргэн,
- 40-44 насны ангилалд 5 иргэн,
- 35-39 насны ангилалд 9 иргэн,
- 30-34 насны ангилалд 13 иргэн,
- 25-29 насны ангилалд 12 иргэн,
- 20-24 насны ангилалд 28 иргэн,
- 18-19 ангилалд нийт 7 иргэн тус тус саналаа өгчээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд идэвхтэй хамрагдсан нийт иргэд Та бүхэндээ баярлалаа.
Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Варшав хот дахь 10 дугаар салбар комисс