ЭЛЧИН САЙД Б.ДОРЖИЙГ БНПУ-ЫН ОДОНГООР ШАГНАВ
Монгол, Польшийн харилцаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Бүгд Найрамдах Польш Улсын Гавьяаны Командорын Загалмай одонгоор Польшийн Ерөнхийлөгч А.Дуда шагнасныг Ерөнхийлөгчийн ТГ-ын Олон улсын бодлогын товчооны дарга, сайд Мешко Павлак 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржид гардуулав.