images

УРИЛГА

Зар, мэдээлэл

2024-11-17

1

Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Эрхэм хүндэт Монголчууд Та бүхнийг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах “Би Монголоороо гоёдог” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монгол Улс тунхагласны баяраа хүндэтгэн, үндэсний хувцсаа өмсөж оролцохыг Та бүхнээс хүсье.

Элчин сайдын яамны хаяг: ul.Biedronki 13A, 02-946, Warszawa

Огноо: 2024 оны 11 дүгээр сарын 24-ний 12:00-14:00 цагийн хооронд

Хөтөлбөр:

• 12:00 Нээлт

• 12:20 Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан талаарх танилцуулга

• 12:40 Монгол ёс, заншлын талаар лекц

• 13:00 Чөлөөт ярилцлага

Хүрэлцэн ирэх зочид та бүхэн ажлын өдрүүдээр 09:00-16:00 цагийн хооронд 22 849 93 91 утсаар, эсвэл [email protected] и-мэйл хаягаар холбогдож нэрсээ бүртгүүлэхийг хүсье.