ЭСЯ ШУУРХАЙ УТАСТАЙ БОЛЛОО
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам нь ерөнхий мэдээлэл өгөх +48 22 849 93 91 суурин утасны зэрэгцээ яаралтай туслалцаа хэрэгтэй Польш Улс, Литва Улс, Латви Улс болон Украин Улсад суугаа Монгол Улсын иргэдэд зориулж 24 цаг ажиллах шуурхай утас +48 881 94 93 91 шинээр ажиллуулж эхэллээ.