“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
"Алдарт эх"-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан ээжүүд 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор дараах материалуудыг бүрдүүлж ЭСЯ-нд ирүүлэхийг хүсье:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
2. Өргөдөл гаргагч /Ээж/-ийн иргэний цахим үнэмлэхний хуулбар
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /Хүүхдийг 3 наснаас өмнө үрчилж авсан байх/
5. "Алдарт эх" одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа /бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа "Алдарт эх" одонг авах эрх үүснэ/
6. Зургаан хүүхэд төрүүлсэн "Алдарт эх"-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд "Алдарт эх"-ийн II дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар
Та бүхэн материалаа бүрдүүлэхдээ өргөдөл нь гаргацтай бичигдсэн, баримт бичгийн хуулбарын чанар сайн байхад анхаарна уу.