МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” КОНЦЕРТ БНПУ-Д ТОГЛОНО
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжим 2025 оны 3 дугаар сарын 13-ны 17:00 цагт Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний Филармоний тайзнаа тоглоно. Морин хуур чуулгын “Монголын сайхан орон” тоглолтод Польш улсад аж төрж, суралцаж буй иргэд Та бүхнийг, польш найз нөхдийнхөө хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Улсын Филармонийн Морин хуур чуулга нь “Монголын сайхан орон” концертоо үнэ төлбөргүй тоглох бөгөөд урилгыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яамнаас /ul.Biedronki 13A, 02-946, Warszawa/ хүрэлцэн ирж авна уу.
Польшийн Үндэсний Филармонид аюулгүй байдлын шалгалтыг хөнгөвчлөх үүднээс Иргэд та бүхэн 2025 оны 3 дугаар сарын 13-ны 16:00 цагаас өмнө хүрэлцэн ирсэн байх, төмөр эд хэрэглэл, том овортой цүнх, савгүй ирэх нь зохистойг анхаарна уу. Түүнчлэн бага насны хүүхэд оруулахгүй, урилгаа авч ирээгүй тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.
Польшийн Үндэсний Филармоний хаяг: ul.Jasna 5, 00-950, Warszawa
Тоглолтын урилгатай холбоотой асуудлаар [email protected] мэйл хаягаар болон +48 881 949 391 утсаар холбогдоно уу.