МОНГОЛ, ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Хоёр орны Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Хэлэлцээ үр дүнтэй, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцоллоо.