images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ 2025 ОНЫ ЗОЛГОО ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-03-22

3

Монголын Шагайн болон Нумт харвааны Польш дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж буй 2025 оны могой жилийн золгоо харваа нь 2025 оны 3 дугаар сарын 22-нд БНПУ-ын Варшав хотноо зохион байгуулагдлаа.

Уг Золгоо харваа нь гадны шагайн баг тамирчдыг оруулдаггүй, Польшдоо буюу дотооддоо жил бүр зохион байгуулдаг хоёр том харвааны нэг юм. Өөрөөр хэлбэл оны эхэнд Золгоо харваа /Золголтоо хийж, тухайн жилийн тэмцээнүүдийн нээлт гэж үздэг/ хийдэг бол оны төгсгөлд Отго харваа хийж тухайн жилд хийсэн бүх харвааны амжилт, ололтоо дүгнэдэг байна.

Польшийн Нумт харвааны салбар зөвлөл нь 2024 оны Европын нумт харвааны шилдэг салбар зөвлөлөөр тодорсон бөгөөд “Сүбээдэй” болон “Зэв” гэсэн хоёр шилдэг багтай.

Сүбээдэй: Нумт харвааны Европын аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 1 хүрэл медальтай. Австри, Чех, Щвейцар, Польш, Герман, Швед, Белгийн улсын цомын алт мөнгөн медалуудтай.

Зэв: Франц Улсад болсн Чингис хааны музейн хаалтын тэмцээний алт, Австри, Чехийн Улсын аврага шалгаруулах тэмцээний алт мөнгөн медальтай Европын шилдэг багуудын нэг.

2024 онд Польш дахь Шагайн харвааны 10, Нумт харвааны 5 жилийн ой тохиосон. Дээрх хоёр зөвлөлөөс шагайн болон нумт харвааны 60 гаруй харваачид төрөн гарсан. Сүүлийн жилүүдэд зөвхөн монголчууд төдийгүй Европын иргэд /жишээ нь Варшавын Ази, дорно дахины музейн куратор Томаш Мадей/ идэвхтэй шагайн харваагаар хичээллэж, амжилт гаргах болсон.

Энэ жилийн Золгоо харваа нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд Польшийн нийт 7 багийн тамирчид цэц мэргэнээ сорих юм.