ВРОЦЛАВ ХОТНОО "ЦЭНХЭР САЛХИ" УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ
Монгол Улсын Боловсролын Их сургууль, БНПУ-ын Вроцлав хотын Дүрслэх урлагийн академи хоорондын хамтын ажиллагааны хүрээнд МУБИС-ийн багш нарын Монголын нүүдэлчин соёл, дүрслэх урлагийн уламжлалт хэлбэрийг орчин цагийн уран сайхны хэв маягаар харуулсан бүтээлүүдээс бүрдэх “Цэнхэр салхи” уран зургийн үзэсгэлэн 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Вроцлав хотын Дүрслэх урлагийн академид нээлтээ хийлээ.
Элчин Сайд Н.Оюундарь үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, хоёр орны боловсрол, соёлын харилцаанд оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлж тус академийн ректор Войчех Пукочыг Монгол Улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.