images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ЛЕГНИЦЕ ПОЛЕ ГМИНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-02

105

БНПУ-ын Легницке поле гмины дарга Рафал Плэжиаг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Түүнийг дагалдан Легницке поле гмины шинжлэх ухаан, соёл, түүхийн салбарыг хариуцан ажилладаг албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн.

Рафал Плэжиа 1241 онд болсон Легницагийн тулалдаанд тулгуурлан жил бүр олон мянган үзэгчдийг татсан үзүүлэн тоглолт зохион байгуулж ирсэн. Тус арга хэмжээ энэ жил дахин Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн ивээл доор зохион байгуулагдах ажээ.

Мөн тэрээр 2041 онд болох тулалдааны 800 жилийн ойг тэмдэглэх томоохон арга хэмжээнд бэлтгэх зорилготой “Легницке поле 1241” төслийг хөгжүүлэх стратегийн санаачлагч юм.