ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ Д.ЧАРНЕЦКАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсын Бялысток хотод суугаа Өргөмжит консул хатагтай Доминика Чарнецкаг хүлээн авч уулзаж, Монгол Улсыг төлөөлж өргөмжит консулаар ажиллаж байгаад нь баяр хүргэхийн ялдамд хүн хоорондын харилцаа, Монгол Улсад аялал жуучлал, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих боломж, бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Польшийн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад зочлуулах, хооронд нь холбох, бизнес форум зохион байгуулах, туршлага солилцох болон орон нутаг, аймаг муж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.