ВАРШАВЫН ИХ СУРГУУЛИЙН 1 КУРСЫН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ
БНПУ-ын Варшавын их сургуулийн Дорно дахины дорно судлалын факультетаас жил бүр зохион байгуулдаг "нэгдүгээр курсийн оюутнуудын Дорно дахины Элчин сайд нартай хийх уулзалт"-д Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Оюундарь оролцож шинээр элссэн Дорно дахины судлал, тэр дундаа Монгол судлалыг сонгон суралцаж буй оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсад зочлохыг урив.
Варшавын их сургуулийн Ректор Алоёзи Новак болон Дорно дахины судлалын Декан Агата Барэяа нарт Краков хотын Шинжлэх ухааны академийн архивд хадгалагдаж байсан нэрт Монголч эрдэмтэн Л.В.Котвичийн судалгааны ажил болох “1915-16 оны Монгол Улсын хүн амын тооллогын материал”-аас хуулбарлан хэвлэсэн “Монголын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номыг гардуулав.
Мөн ЭСЯ-наас Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын оюутнуудад Монгол үндэсний хоол, идээ будаа болон сурталчилгааны материал зэргээр тусгайлан ширээ засаж Монгол Үндэсний соёл, уламжлалаас танилцуулав.