images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ВАРШАВЫН ХОГ ХАЯГДЛЫН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-09

90

Варшав хотын Хог хаягдлын удирдлагын газрын дарга хатагтай Агнешка Якубовскаг ЭСЯ-ны байран дээрээ хүлээн авч уулзлаа. Тэрээр Варшав хотын хог хаягдлын менежментийн тогтолцооны талаар болон хэрхэн хяналт тавьдаг талаараа танилцуулав. Бид нийслэл хот хоорондын боломжит хамтын ажиллагаа, мөн шинэ Хархорум хотын төслийн хүрээнд туршлага судлах талаар санал солилцлоо. Хатагтай Агнешка Якубовска шинэ хот барих ажлын хүрээнд газар доорх болон бусад хог ангилах байгууламжийг ус зайлуулах байгууламж, автозам, дулааны шугам, барилгын бүтэц зориулалт зэргийг тооцож эхнээс нь зөв газруудад байгуулахын чухлыг онцоллоо.