ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ВАРШАВЫН ИХ СУРГУУЛИЙН ДОРНО ДАХИНЫ ФАКУЛЬТЕТЫН ДЕКАНТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь Европ дахь Монгол судлалын төв болсон Варшавын их сургуулийн Дорно дахины факултетын Декан проф. Агата Барэя-Стажиньска, Монгол болон Түвд судлалын танхимын эрхлэгч доктор Ян Рогала, тус факультетын Монгол хэл судлалын багш Р.Бямбаа нартай уулзаж зөвхөн Польш төдийгүй Европ тивд Монгол судлалыг хөгжүүлж ирсэнд талархал илэрхийлж, энэ оны сүүлээр зохион байгуулах Монголч эрдэмтдийн V дугаар Олон улсын бага хурлын зохион байгуулалт болон Монгол Улсаас Варшавын Их Сургууль монгол оюутнуудыг суралцуулах, багш солилцооны боломжийн талаар санал солилцов.