images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ГХЯ-НЫ ОЛОН ТАЛТ ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-16

2

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын ГХЯ-ны Олон талт харилцааны газрын захирал Агата Дуда-Плоникатай 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж, Монгол Улс, Польш Улсын олон талт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын олон талтын салбар дахь үйл ажиллагаа, тухайлбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2026 онд Улаанбаатарт зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал зэргийг танилцуулав.