ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Анджей Дыхатай 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж, Монгол Улс, Польш Улсын худалдаа, эдийн засаг, бизнесийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах олон боломжуудын талаар санал солилцов. А.Дыха энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Польш Улсын шилдэг эмэгтэй бизнес эрхлэгч нарыг оролцуулахад дэмжлэг үзүүлэхээ нотолж, Монгол-ЕХ бизнес ба хөрөнгө оруулалтын форумын хүрээнд хоёр улс хамтран ажиллах боломжтой байгааг онцлов.