images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ХӨГЖИЛ, ТЕХНОЛОГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-22

2

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Хөгжил, технологийн дэд сайд, Эдийн засгийн хамтын ажиллагааны Польш, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Польшийн хэсгийн дарга Михал Барановскитэй 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Ээлжит Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааны бэлтгэл ажлыг хамтран сайтар хангаж, үүнд бизнес төлөөллийг оролцуулах хүсэлтэйгээ айлын тал илэрхийллээ. Мөн Польшийн 14 эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг айлын тал илэрхийллээ.